loader

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид байгууллагын үйл ажиллагааг сурталчилан таниулах өдөрлөг зохион байгуулжээ


Бүгд найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол
Улсын Зэвсэгт хүчний наймдугаар ээлжийн мотобуудлагын батальоны бүрэлдэхүүндШүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 9 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

 

 Тус алба хаагчид жил бүрийн 8 дугаар сард тохиодог “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан хамтран үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдад байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж, хууль эрх зүйн цуврал хичээлүүдийг заан явуулжээ.

Мөн үүрэг гүйцэтгэж буй ШШГЕГ-ын харьяа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээллтэй хаалттай хорих ангийн харуул хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Э.Батнямын охиндоо зориулан  бүтээсэн “Охиндоо” дууг батальоноос дэмжиж, клипжүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлөн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий бусад байгууллагын алба хаагчидтай мөр зэрэгцэн үүргээ нэр төртэй  гүйцэтгэж буй дайчиддаа эрүүл энхийг хүсье.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд